Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн дээд одон медаль, цол гардуулсан.
Энэ үеэр зарим хүмүүс олны нүднээс нуугдаж цол авсан гэх мэдээлэл байна.
Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярт Гавьяат хуульч цол, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав, Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Очир, ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ХХЕГ-ын Захиргаа, удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Д.Мөнгөнжин нарт бригадын генерал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт Дэслэгч генерал цол хүртээхдээ бусдаас нууж олгожээ.