УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн /2022.07.07/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг шүүмжилсэн.
Тодруулбал тэрбээр, "Төрийн нарийн бичгийн дарга нар Засгийн газарт ажлаа тайлагнадаг. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм. Хууль зөрчиж буй хэрэг шүү. Аль нэг нь ажлаа хийх ёстой. Одоо хар даа, хэрэлдээд сууж байна. Төрийн ажлыг эцгийнхээ өмнө хийхээр ийм болдог юм байна.
Сургалтын төлбөрөө төрөөр даалгачхаад ирээд төрд таван жил ажиллаад цайруулчихдаг. Яасан сайхан юм. Бүх залуус ч ийм болог л дээ. “Эрдэнэт үйлдвэр”-т 200 мянган ам.доллараар хоёрхон удаа шахаа хийсэн юм, болдог л байсан гээд хэлж байсан. Чи ярь, ярь” гэсэн.
Тэгвэл түүний энэ шүүмжлэлийн хариуд Н.Анхбаяр "Томилгооны асуудал яриад, таалагдахгүй болохоор" гэж бичин Т.Аюурсайханы өөр рүү нь бичсэн захидлыг ил болгосон байна. Уг захидалд дурдсанаар Т.Аюурсайхан гишүүн Гадаад харилцааны яамны ажилд нөлөөлөх гэж оролдсон байх магадлалтай байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Ц.Анхбаяр нь эцэг Ц.Нямдоржийнхоо өмнө төрийн ажлыг хариуцаж байгаа нь Үндсэн хууль болоод Төрийн албаны бусад хуулийг ноцтой зөрчиж буй үйлдэл хэмээжээ.