УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд Сүхбаатарын одон хүртээжээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлд Сүхбаатарын одон хүртээжээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнаж байгаа билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Сүхбаатарын одон хүртээжээ. Тэрбээр Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдаар тус, тус ажиллаж байсан билээ.