Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын хуралд Н.Учрал, С.Одонтуяа нар оролцжээ

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын хуралд Н.Учрал, С.Одонтуяа нар оролцжээ

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Монгол Улсаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей (ЕАБХАБ-ын ПА)-тай  харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Учрал нар ИБУИНХУ-ын Бирмингем хотноо 2022 оны 7 дугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд тус Ассамблейн 29 дүгээр хуралдаанд оролцлоо.

ЕАБХАБ-ын ПА-н Торгоны зам бүлгийн долоодугаар уулзалтаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг тус бүлгийн Мэдээлэл, судалгааны элч-баг (fact-finding mission)-ийн ахлагчаар томилж ажиллуулахаар шийдвэрлэв. Энэ баг нь Европ, Азийн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаанд үүсээд буй харилцаа холбоо, тээвэр логистикийн нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулан судалж, үнэлгээ, дүн шинжилгээ боловсруулах бөгөөд бүрэлдэхүүнд нь ЕАБХАБ-ын ПА-н ерөнхийлөгч асан хоёр эрхэм зэрэг нэр хүнд, туршлага бүхий шинжээчид орж ажиллах ажээ. 

Ассамблейн 29 дүгээр хуралдаанаар тус ассамблейн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тусгай хороодын дарга нарыг томилох сонгууль явагдав.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам