Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар тус Улсад айлчилж байна. Айлчлал маргааш өндөрлөх юм. 

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд 11 жилийн дараа Сингапур Улсад хэрэгжиж буй айлчлал юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.07.08/ Сингапурын Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй  уулзаж албан ёсны хэлэлцээ хийх  аж. Уулзалтын хүрээнд  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, мэдээллийн технологи, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд Сингапур Улсын сайн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах талаар тодорхой тохиролцоонд хүрч, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах аж.