Тойрогтоо дахин сонгогдох магадлал хамгийн өндөр гишүүдийн жагсаалтыг С.Одонтуяа тэргүүлжээ

Тойрогтоо дахин сонгогдох магадлал хамгийн өндөр гишүүдийн жагсаалтыг С.Одонтуяа тэргүүлжээ

Улстөрийн барометр ээлжит судалгааны дүнгээ танилцуулжээ. Тодруулбал, MEC судалгааны байгууллагаас улс төрчдийн дунд явуулсан 2022 оны зургадугаар сарын судалгаагаа олон нийтэд дэлгэсэн байна.

Тухайлбал, “УИХ-ын эмэгтэй зарим гишүүдийг дахин сонгох эсэх байдал” дээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа дахин тэргүүлжээ. Түүний хувьд өнгөрсөн 2021 онд мөн л тус рейтингийг тэргүүлсэн байна. Энэ парламентэд 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. С.Одонтуяагийн хувьд АН-аас сонгогдсон хоёр эмэгтэй гишүүний нэг юм. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн үнэлгээг ч тэрбээр тэргүүлжээ.