"Төсвийн хэмнэлтийн тухай хууль"-иар Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Силвер, Эрдэнэс Оюутолгой болон бусад төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг /ТУЗ/ нэгтгэж, гишүүдийг нь цомхотгох зохицуулалтыг хийхээр болсон.
Үүнтэй холбоотой Засгийн газрын шийдвэр ч гарч "Эрдэнэс Монгол” компанийг Үндэсний баялгийн сан болгож бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой” “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” үйлдвэрийг оруулсан. Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэн холдинг компани болж байгаа юм. Компаниудыг Зэс металийн групп, нүүрс, эрчим хүчний групп гэж хоёр хуваасан. Ингэснээр хоёр группийг хоёр ТУЗ-өөр удирдах боломжтой болж буй. Мөн нэг л компаниас гэхэд 200 гаруй ТУЗ-ийн гишүүнийг цомхотгож хэмнэлт хийж байгаа юм.
Тэгвэл уг цомхотгол "Эрдэнэс Тавантолгой" компанид хамаарахгүй аж. Тиймээс тус компани өөр компанийн ТУЗ-тай нэгдэх, гишүүдээ цөөлөх шаардлагагүй болж байна гэсэн үг.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд 3 сая иргэний 1072 хувьцаатай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг хийж ажилладаг. Тиймээс ТУЗ-ийн гишүүдээ цөөлөх шаардлагагүй гэсэн шийдвэр гарчээ. Тус компанийн ТУЗ-д 10 гишүүн багтдаг юм.