"Томилгооны асуудал яриад таалагдаагүй" учир УИХ-ын чуулганы үеэр Н.Анхбаярыг шүүмжилсэн гэжээ

"Томилгооны асуудал яриад таалагдаагүй" учир УИХ-ын чуулганы үеэр Н.Анхбаярыг шүүмжилсэн гэжээ

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.07.07/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг шүүмжилсэн. 

Тодруулбал тэрбээр, "Төрийн нарийн бичгийн дарга нар Засгийн газарт ажлаа тайлагнадаг. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм. Хууль зөрчиж буй хэрэг шүү. Аль нэг нь ажлаа хийх ёстой. Одоо хар даа, хэрэлдээд сууж байна. Төрийн ажлыг эцгийнхээ өмнө хийхээр ийм болдог юм байна. Сургалтын төлбөрөө төрөөр даалгачхаад ирээд төрд таван жил ажиллаад цайруулчихдаг. Яасан сайхан юм. Бүх залуус ч ийм болог л дээ. “Эрдэнэт үйлдвэр”-т 200 мянган ам.доллараар хоёрхон удаа шахаа хийсэн юм, болдог л байсан гээд хэлж байсан. Чи ярь, ярь” гэсэн. 

Тэгвэл түүний энэ шүүмжлэлийн хариуд Н.Анхбаяр "Томилгооны асуудал яриад, таалагдахгүй болохоор" гэж бичин Т.Аюурсайханы өөр рүү нь бичсэн захидлыг ил болгосон байна. Уг захидалд дурдсанаар Т.Аюурсайхан гишүүн Гадаад харилцааны яамны ажилд нөлөөлөх гэж оролдсон байх магадлалтай байгаа юм.