УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого 3 тэрбумаар өссөн нь "Хээрийн эмнэлэг"-тэй холбоотой байж магадгүй

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого 3 тэрбумаар өссөн нь "Хээрийн эмнэлэг"-тэй холбоотой байж магадгүй

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн болон түүний гэр бүлийн жилийн орлого ковидын жилүүдэд огцом өсжээ.

Тодруулбал, Д.Сарангэрэл гишүүний гэр бүлийн жилийн орлого 2020 онд 1 тэрбум 323 сая байсан бол 2021 онд 3 тэрбум 119 сая төгрөг болж өссөн байгаа юм. Өөрөөр хэлбэл цар тахлын улмаас хол хорио тавигдаж, аж ахуйн нэгжүүд зогсолтод орсон байсан тухайн үед Д.Сарангэрэл сайдынх өдөрт дунджаар 8 сая гаруй төгрөг, цагт 356 мянган төгрөгийн орлого олж байсан гэсэн үг юм.

Д.Сарангэрэл гишүүний Авлигатай Тэмцэх Газрын хөрөнгийн мэдүүлэг

Түүний нөхөр Н.Базаррагчаагийн хувьд “Стимо” группийн ерөнхий захирлаар ажилладаг. Харин Д.Сарангэрэл нь 2020 оны долдугаар сард Эрүүл мэндийн сайдын албанаас огцорч, 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албыг хашиж байсан. Иймд иргэдийн дунд гишүүний гэр бүлийн жилийн орлого ковидын хоёр жилд ийнхүү нэмэгдсэн нь “Польш Улсаас бэлэглэсэн ч удаагүй алга болсон хээрийн эмнэлгийг зарсан уу” гэх харлагыг төрүүлж байгаа юм. 

Учир нь 2020 оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хооронд хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмж төсөл”-ийн хүрээнд буцалтгүй тусламжаар өгсөн. Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 6.5 сая еврогийн үнэ бүхий хээрийн эмнэлэг нь нэг дор 65-100 хүн хүлээн хүчин чадалтай. Эрэмбэлэн ангилалт, дүрс оношилогоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ гэсэн хэсгүүдтэй цогц хөдөлгөөнт байгууламж юм. Гэвч ашиглагдаагүй буюу иргэдэд үйлчлээгүй сураг тасарсан. Тухайн үед Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд байсан.

Польш Улсаас буцалтгүй тусламжаар ирсэн хээрийн эмнэлэг 2020 оны тавдугаар сар

Эсвэл “Ковидын үед найман саяар хүн эмчилж 20 мянгаар маск оруулж байх үеийн ашиг уу гэх хардлага бий. Тодруулбал, 2020 оны 11 сарын 18-нд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нөхцөл байдлын тухай мэдээлэхдээ, "Манай улсад коронавирусээр халдварласан нэг хүний эмчилгээнд дунджаар 6,7-8,9 сая төгрөг зарцуулна гэж бид тооцоолсон. Үүнд эм, оношлуур, компьютер томографын зэрэг олон төрлийн шинжилгээнүүд, тухайн хүнд эмчилгээ хийж буй 4-5 хүний бүрэлдэхүүнтэй багийн хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт зардлууд орсон тухай мэдээлж байв. Мөн амны хаалт 6000-аас 20 мяган төгрөг хүрч байв. N95 маскийг ЭМЯ 20 мянган төгрөгөөр авч байсан.

“Эсвэл ганцхан “Стимо” боовны үйлдвэр хөл хорионы үед ийнхүү ашигтай ажилсан байж магадгүй” гэх асуудал яригдсаар байна. Тэгвэл Авлигатай Тэмцэх газрын хөрөнгийн мэдүүлэгт түүний гэр бүлийн бизнесийн жилийн орлогын сүүлийн хоёр жилийн хөрөнгийн мэдүүлэгт бүртгэгдсэн баримтыг харъя.

Д.Сарангэрэл гишүүний гэр бүлийн гишүүдийн хамаарал бүхий компани хувьцаа

2020 онд бүртгэгдсэн гэр бүлийн хөрөнгөөс суудлын жижиг машин, Suzuki, Grand Vitara- 1, Суудлын жижиг машин, BMW, 3201- 1  зарсан байж магадгүй. 

Д.Сарангэрэл гишүүний Авлигатай Тэмцэх Газрын хөрөнгийн мэдүүлэг

Эдгээрийг нэгтгээд харвал түүний гэр бүлийн хөрөнгийн дийлэнх нь “Стимо” үйлдвэртэй холбоотой аж. Гэвч сүүлийн хоёр жилд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдалд хүлээсэн. Ялангуяа 2021 оны байдлаар олон удаагын улаан болон шар түвшин, хөл хорионы улмаас үйлдвэрүүдийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байсныг сануулъя. Тиймээс Д.Сарангэрэл гишүүний гэр бүлийн жилийн орлого огцом нэмэгдэж буй нь магадгүй Польш Улсаас буцалтгүй тусламжаар ирсэн ч удалгүй алга болсон хээрийн эмнэлэг, Эрүүл мэндийн сайд байх үедээ хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой байж болзошгүй байгаа юм.