УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт хандаж үг хэллээ.
Тэрбээр “Төрийн нарийн бичгийн дарга нар Засгийн газарт ажлаа тайлагнадаг. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм. Хууль зөрчиж буй хэрэг шүү. Аль нэг нь ажлаа хийх ёстой. Одоо хар даа, хэрэлдээд сууж байна. Төрийн ажлыг эцгийнхээ өмнө хийхээр ийм болдог юм байна. Сургалтын төлбөрөө төрөөр даалгачхаад, ирээд төрд таван жил ажиллаад цайруулчихдаг. Яасан сайхан юм. Бүх залуус ч ийм болог л дээ. “Эрдэнэт үйлдвэр”-т 200 мянган ам.доллараар хоёрхон удаа шахаа хийсэн юм, болдог л байсан гээд хэлж байсан. Чи ярь, ярь” гэлээ.
ҮЗЭХ: