ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров айлчлалыг Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн АН-ын гишүүд болон жирийн иргэд эсэргүүцэж, Хэлмэгдсдийн хөшөөний дэргэд жагсаал хийж байна.
Ардчилсан намын гишүүн, аялагч П.Ганхүү "Монголчууд бид дайныг эсэргүүцэж байгаа 144 орны нэг нь байх ёстой. Үүргэвчтэй аяллынхаа хүрээнд 10 гаруй улсаар аялахдаа нэг зүйлийг анзаарлаа. Оросуудыг бүр өрөвдлөө. Нүүрээ нууж явж байна. Оросоор ярихаасаа эмээж байна. Казахстанаас ирсэн гэж худлаа хэлж байна. Энэ дайн Оросын жирийн иргэдийг “алж” байна. Онгироо, том яриатай нөгөө бардам оросууд байхгүй болчихож. Монголд ирж байгаа жирийн иргэдэд хүндэтгэлтэй хандаарай. Лавровт бол төр засгийнхан К.Токаев шиг хариу өгөх ёстой. Петербургийн эдийн засгийн форум ямар инээдтэйгээр төгсөв. Уригдсан К.Токаев Путины хажууд сууж байгаад Луганск, Донецкийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шууд зоригтой хэлж чадаж байна. У.Хүрэлсүх ийм Ерөнхийлөгч байх ёстой" гэлээ.