ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров манай улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар хэлэлцээ хийлээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхана.
Сайд нарын хийсэн хэлэлцээний талаар бид эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.