АНУ-ын ТНБД Э.Блинкен АНУ-д суух Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд нартай уулзах үеэрээ Элчин сайд Ө.Батбаяртай уулзав. Энэ үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол, Америкийн харилцааны асуудлаар ТНБД Э.Блинкен-тэй товч санал солилцов. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн халуун дотно мэндчилгээг түүнд уламжилж, ойрын хугацаанд хоёр талын харилцаанд төлөвлөгдөж буй зарим нэг ажил, арга хэмжээний талаар мэдээлж, ярилцав гэж Элчин сайдын яамнаас мэдээллээ.