Яг одоо Ардчилсан эмэгтэйчүүд холбооны гишүүд ХЗДХ-ийн яамны гадна талбайд жагсаал зохион байгуулж байна. “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төр засаг юу хийж байна вэ”, “Хүүхэд, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалья” зэрэг уриа лоозон барьж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлж буй юм.
Мөн тэд нийгэмд хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг тасралтгүй гарч байхад ХЗДХ-ийн яамны сайд, эрх баригчид “Ажлаа хийгээч ээ, ажлаа хийж чадахгүй бол хариуцлага хүлээгээч ээ” хэмээн ярьж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД