УИХ дахь намын бүлгүүд Даваа гаригт хуралддаг. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг /2022.07.04/ 10.00 цагаас хуралдаж байна. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдах юм. Өнгөрсөн баасан гарагт /2022.07.01/ УИХ дахь АН-ын бүлэг тарах болсноо мэдээлсэн ч хуулиараа УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс намын бүлэг тарсныг дуулгаж, алх цохисны дараа албан ёсоор намын бүлэг тарлаа гэж үздэг байна. Иймд өнөөдөр тус намын бүлэг тов хувиарын дагуу хуралдах юм.
