Энэ сарын 26-29-ны өдрүүдэд /2022.06.26-29/ ХБНГУ-ын Берлин хотноо Олон улсын Ардчилсан холбооны хурал болсон.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцож Европын Зөвлөлийн Парламентын Ассамблей (PACE)-н Цагаачлалын хорооны дэд ерөнхийлөгч, Украины парламентын гишүүн Алексей Гончаренкотой уулзаж, Украины дайны нөхцөл байдлын талаар ярилцсан юм. Тэгвэл өнөөдөр /2022.06.30/ Ц.Элбэгдоржийг Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцаж ажиллуулахаар томилжээ.