Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг өчигдөр хуралдах байсан ч гишүүд тойрогтоо ажиллаж байгаа гэх шалтгаанаар хойшилсон.
Тэгвэл өнөөдөр /2022.06.28/ гишүүд ирж МАН-ын бүлэг 15.00 цагт хуралдаанаа зарласан байна. Хуралдаанаар ҮХНӨ-ийг иргэдэд танилцуулсан талаараа болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.