Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэдэг. Энэ дагуу өнөөдөр /2022.06.27/ МАН-ын хуралдах байсан ч хуралдаагүй байна.
Учир нь МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ саналыг нь сонсож байгаа юм. Тэдний томилолт маргааш /2022.06.28/ дуусч ажилдаа орох аж.
Харин АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийсэн бөгөөд ямар асуудал хэлэлцсэн талаар удахгүй мэдээлэх болно.