Анх 1999 онд бүтээгдсэн Монос группийн “Натурвит” витамины рекламыг мэдэхгүй хүн ховор буй за. Тус реклам бага насны хүү тус витаминыг хэрэглээд хоромхон зуур том болж байгаа үзүүлдэг.
Тэгвэл тус рекламд тоглодог хүү өдгөө 22 нас хүрч, нисгэгч мэргэжилтэй болжээ. Энэ тухай Монос группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа “Саналгүй яах вэ. "Хонгор минь би хүүхдүүдээ томруулчихлаа" киноноос санаа аван хийлгэсэн "Натурвит" витаминий маань рекламд тоглосон бяцхан хүү одоо нисгэгч, 22 настай өндөр залуу болжээ. 180 см өндөр нь Натурвитийн нөлөө ч юм билүү ? Хэн мэдлээ...!” гэжээ.
Саналгүй яах вэ. "Хонгор минь би хүүхдүүдээ томруулчихлаа" киноноос санаа аван хийлгэсэн "Натурвит" витаминий маань рекламд тоглосон бяцхан хүү одоо нисгэгч, 22 настай өндөр залуу болжээ. 180 см өндөр нь Натурвитийн нөлөө ч юм билүү ? Хэн мэдлээ...! https://t.co/EVrS43eAQL pic.twitter.com/kfBrQupmw4
— Khurelbaatar (@Khurelbaatar_L) October 15, 2019