Дорнод аймгийн хэмжээнд 2026 оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 21 тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний салбар болон эрсдэл өндөртэй салбарын байгууллагуудын ажилтнуудыг хамруулж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авч байгаа аж. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд зарцуулах төсөв хөрөнгөгүй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

