Австралийн Перт хотноо аравдугаар сарын 05-ны өдөр “Vibe” олон улсын баллетын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол улсаас “Classic ballet & Piano school”-ийн бяцхан бүжигчид оролцон гуравдугаар байрын шагнал хүртжээ.
Тодруулбал, манай улсаас 4-14 насны 10 бүжигчин уг тэмцээнд оролцож, түүнээс зургаа нь багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол дөрвөн бүжигчин ганцаарчилсан төрөлд амжилттай оролцож, энэ бямба гарагт эх орондоо ирсэн байна.