АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Эдийн засагч Ч.Отгочулуу, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нар төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “Улс орны нэн тэргүүний тулгамдсан асуудлыг яаралтай горимд хэлэлцдэг болохоос АН-ын бүлгийн асуудлыг ингэж хэлэлцдэггүй юм. АН-ын бүлгийн асуудал МАН-ын та бүхэнд хамаагүй. Та бүхэн эхлээд Монгол Улсын өмнө тулгараад байгаа асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй. Залуучууд та бүхний ажлаа хий гэж шахсан. Гэтэл та бүхэн араас нь нулимж байна. Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нар шатахууны үнийн өсөлтийг мэдэхгүй. Удахгүй та нар ууртай ард түмэнтэйгээ нүүр тулна. Та нар энэ бүхнийг Үндсэн хуулийг өөрчилсөн болоод өнгөрөхгүй. Та нарын эрх мэдэлд шунасан шунал чинь булшлахад ойрхон байгаа гэдгийг сануулж хэлье” гэсэн юм.