АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Эдийн засагч Ч.Отгочулуу, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нар төрийн ордонд мэдээлэл хийлээ. Учир нь тэд Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжихгүй гэж мэдэгдсэн юм.
Тодруулбал, энэ үеэр АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эрх баригч нар хийсэн. Энэ үеэр Г.Занданшатар үндсэн хуулийн хувьсгал хийлээ гэж сүртэй мэдэгдэл хийж байсан. Тэгвэл Г.Занданшатар дарга нохой салхилуулж гүйхийн оронд Үндсэн хуулиа хамгаал. УИХ Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл өөрсдийн идэж уусан булхай, эдийн засгийн хямралаа Үндсэн хуульд чихээд өнгөрөх гэж байна. Үндсэн хууль бол эрх баригчдын хогийн сав биш. С.Чимэд гуай Үндсэн хууль бол алганд багатсан Монгол Улс юм гэж хэлсэн байдаг. Үндсэн хуулийг оролдоно гэдэг бол Монгол Улсаар тоглох гэж байгаа хэрэг” гэсэн юм.