Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.Ингэснээр онцгой байдлын алба дөрвөн бригадын генералтай боллоо.
Монгол Улсад генерал цолгийг 1944 онд анх бий болгон, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан цэргийн алба хаагчид олгож ирсэн. Энэ уламжлалын дагуу онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойг тохиолдуулан ОБЕГ-ын удирдах албан тушаалтнуудад уг цолыг олгож буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цол олгох үеэр онцлов.
Онцгой байдлын алба нь Үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байгууллагуудын нэгюм. Энэ байгууллагын алба хаагчид байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, үйлдвэр, тенологийн болон ахуйн осол, нийтийг хамарсан халдварт өвчин, тахлаас иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалах эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай үүргийг эх орон, ард түмнийхээ өмнө хүлээдэг энх цагийн баатруудын алба гэдгийг мөн дурдлаа.
Тэрбээр, "Энэхүү нэр хүндтэй албыг удирдан байгууллагынхаа эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, материалын хангамжийг нэмэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, Үндэсний аюулгүй байдлыг хангахад оруулсан гавьяа зүтгэлээ үнэлүүлэн генерал цол хүртэж байгаад баяр хүргэе. Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орондоо 40 жил зүтгэсэн, генерал цолны өндөр шаардлагыг бүрэн хангасан. Энэ цолыг дагаж үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна" гэв.
ҮЗЭХ: