Өчигдөр/2022.06.18/ Улаанбаатар хотод ширүүн, аадар бороо орсон. Борооны дараа Сонгинохайрхан дүүргийн 22, 32, 33-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийн шил, лааз зам руу урсан орсон зураг цахим сүлжээнд түгж, иргэдийн уур бухимдлыг багагүй төрүүлсэн.
Тэгвэл Нийслэлийн Ардчилсан намын дарга, хотын дарга асан Д.Бат-Үүл өөрийн твиттер хуудастаа “Хотын дарга Сумъяабазарт "зөвлөгөө" өгөхгүй бол хот хэцүүдэх нь ээ. Хот маань хогийн сав болж байна. Төлөвлөлтгүй барилгын овоолго боллоо. Түгжрэлээс тэг зогсолт руу шилжлээ. Ажилгүйдлийг архидалт нөхөж байна. Бохир гудамжны сүлжээ, хэрүүлийн онлайн сүлжээтэй уралдаж байна. Ингэж болохгүй” хэмээжээ.
Хотын дарга Сумъяабазарт "зөвлөгөө" өгөхгүй бол хот хэцүүдэхнээ!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) June 18, 2022
Хот маань хогийн сав болж бна!Төлөвлөлтгүй барилгын овоолго боллоо!Түгжрэлээс тэг зогсолт руу шилжлээ! Ажилгүйдлийг архидалт нөхөж бна!Бохир гудамжын сүлжээ,хэрүүлийн онлайн сүлжээтэй уралдаж бна!
Ингэж болохгүй!