Д.Сумъяабазар: Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг нураах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан

Д.Сумъяабазар: Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг нураах үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан Богд хан уулын Дугуй цагаан орчимд баригдсан шавар гэрүүдийг буулгасан асуудлаар газар дээр нь очиж ажиллаа.

Тэрбээр “Хувийн хэвшилтэйгээ ойлгохгүй асуудал гарсан. Бүх үйл ажиллаагаа хуулийн дагуу явах ёстой. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Богд Уулын Дугуй цагаан руу өгсдөг ам, Туул голын эрэг орчмын тохижилтын ажилтай танилцаад явсан. Тухайн үед иргэд ая тухтай цэцэрлэг ногоон байгууламж барих хүсэлтүүдийг ихээр ирүүлсэн.

Шавар гэрүүдийг нураах үйл ажиллагааг бид хуулийн дагуу зохих түвшинд хууль хүчнийхэнтэй ярилцаж байгаад явуулсан. Үүнд хувийн хэвшил гомдолтой байгаа. Би ойлгож байна. Ямар ч тохиолдолд хувийн өмч гэдэг хуулиар хамгаалагдсан зүйл. Гэхдээ нийт иргэдийн бараг 90 хувь нь орчны тохижилтыг шаардаж байна. Хотын дарга ард иргэдийнхээ талд байна. Хувийн хэвшлээ бид буруутгаад, тээрэмдээд өнгөрөх гэж байгаа юм биш.

Бид нарын үйл ажиллагаа буруутай гэдгийг шүүхээр тогтоолгохоор хувийн хэвшил гомдол гаргасан юм байна лээ. Мэдээж нөхөн олговор зэрэг тодорхой асуудлууд яригдаад явах байх. Үүн дээр ард иргэдийг талцуулаад байх шаардлага байхгүй. Энэ орчимд орон сууцны хороолол барина зэрэг мэдээлэл явж байсан. Тийм зүйл огт байхгүй” гэв.

ВИДЕО: