Ж.Гүррагчаа, В.Жанибековын нарыг “Хангарди одон”-гоор Д.Сумъяабазар шагнахаар болжээ

Ж.Гүррагчаа, В.Жанибековын нарыг “Хангарди одон”-гоор Д.Сумъяабазар шагнахаар болжээ

1981 оны гуравдугаар сард Монгол Улсын нисгэгч Ж.Гүррагчаа Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрсөн байдаг. Ингэснээр Ж.Гүррагчаа Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болсон гэдэг.

Тэгвэл Ж.Гүррагчаа болон В.Жанибековын нарыг Улаанбаатар хотын дээд шагнал болох “Хангарди одон”-гоор шагнаж, өнөөдөр /2022.06.17/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гардуулахаар болсон гэх мэдээлэл байна.