Д.Цогтбаатар: Төрийн ордны арын цэцэрлэгийг нээхийг дэмжлээ

Д.Цогтбаатар: Төрийн ордны арын цэцэрлэгийг нээхийг дэмжлээ

УИХ-ын үдээс хойшхи /2022.06.16/ чуулганы хуралдаанаар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг 51.2 хувийн саналаар дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Тогтоолын төслийг санаачлагчдын нэг Д.Цогтбаатар хэлэхдээ "Уг тогтоолын төслөөр Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгоно" гэлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн ордонд 1951 онд баригдсан. Модон хийцтэй. Цууралт үүссэн. Газар хөдлөлт болбол нурж хүний амь нас эрсдэх эрсдэлтэй талаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Мөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын үйлдвэр аж, ахуйн газар байрладаг учраас багтаамж нь хэтэрсэн. Вакум цонх хийвэл даац нь хэтэрнэ гээд хийж болдоггүй. Цэцэрлэгт хүрээлэнг нээхтэй холбоотойгоор аюулгүй байдлыг хангахгүй бол энд тэсрэх бөмбөг нууж байсан тохиолдол бий шүү дээ " гэлээ. 

ҮЗЭХ: