Б.Энхбаяр нарын гишүүд "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг боловсруулсан байна

Б.Энхбаяр нарын гишүүд "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг боловсруулсан байна

Хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар "Азтай савар" ТББ-тай хамтран "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг боловсруулсан байна. 

Улмаар Засгийн газраас холбогдох саналыг авахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэлт хүргүүлжээ. Сүүлийн үед гэрийн тэжээвэр амьтантай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага тулгараад буй. Тиймээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг тус хуулиар зохицуулах аж. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

48 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

49 минутын өмнө