Б.Энхбаяр: Нэр хоч өгсөн хүн болгонд ял өгнө гэвэл Монголчууд бараг бүгдээрээ эрүүгийн ял шийтгэгдэх байх /ВИДЕО/

Б.Энхбаяр: Нэр хоч өгсөн хүн болгонд ял өгнө гэвэл Монголчууд бараг бүгдээрээ эрүүгийн ял шийтгэгдэх байх /ВИДЕО/

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуульд иргэний итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөнд халдсан хэд, хэдэн заалт ороод байна. 

Тухайлбал, тус хуулийн төслийн 15.13-т “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байгаа юм.

Харин Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Гүтгэх, доромжлоход орж буй заалтыг хэлэлцүүлгийн шатанд хасах нөхцөл, болзолтойгоор Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг нь дэмжинэ. Худлаа ярьдаг, хүнд нэр хоч өгсөн хүн болгонд ял өгнө гэвэл Монголчууд бараг бүгдээрээ эрүүгийн ял шийтгэгдэх байх” гэсэн юм.