ВИДЕО: "Доромжилбол" ял өгдөг болох Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ

ВИДЕО: "Доромжилбол" ял өгдөг болох Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуульд иргэний итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөнд халдсан хэд, хэдэн заалт ороод байгаа юм. 

Тухайлбал, тус хуулийн төслийн 15.13-т “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байгаа юм. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Олон нийтийн зүгээс уг заалтыг эсэргүүцэж буй. Хэлэлцэж буй асуудлаар байнгын хорооны гишүүд байр, сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр маш өргөн хүрээтэй, том хэмжээний өөрчлөлт хийхээр байгаа юм. Миний хувьд доромжлох заалтыг дэмжихгүй. Хэлэлцүүлгийн шатанд хасах саналыг гаргасан. Гэхдээ энэ заалтыг дэмжихгүй гээд тус хуулийг бүхэлд нь дэмжихгүй гэхээр болохгүй юм. Энэ хуулиар иргэдийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан хэсгийг дэмжихгүй. Бусад авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хэсгийг хэлэлцэх бодолтой байна. Гэтэл хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэдэг ганц санал асуулгыг асууж байна. Тэгэхээр хэлэлцэх эсэхийг нь дэмжээд хэлэлцүүлгийн шатанд "доромжлох" заалтыг хасна болзолтойгоор хэлэлцэх эсэхийг нь дэмжинэ. Худал мэдээлэл тараасан бол Эрүүгийн гэмт хэрэгтэн болох гэж байна.  Бусдад нэр, хоч өгвөл мөн ялтан болох нь. Монголд худал ярьж үзээгүй, нэр хочгүй хүн байхгүй. Ийм барих барьцгүй зүйлээр Эрүүгийн ял өгч болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байна. Мөн анхаарах концевцийн олон асуудал байна " гэлээ.  Ингээд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураахад 54.5 хувиар дэмжигдлээ. 

ҮЗЭХ: