Г.Занданшатар: Төрийн ордон руу пүүзтэй хүүхэд оруулаагүй гэдэг худал мэдээлэл

Г.Занданшатар: Төрийн ордон руу пүүзтэй хүүхэд оруулаагүй гэдэг худал мэдээлэл

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд УИХ-ын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн иргэдэд Төрийн ордонд нэвтрэхэд энгийн хувцаслалтыг зөвшөөрөхийг журмаар зохицуулах тусгасан юм. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын тамгын газрын ажилтнууд болон УИХ-ын гишүүдэд хувцасны код үйлчилнэ гэсэн юм. 

Тэрбээр “Олон улсын жишгийг харахад хувцасны код нь Их хурлын гишүүд болон төрийн албан хаагчдад хамаардаг. Тиймээс Төрийн ордонд өмсөх хувцасны кодыг журмаар зохицуулах боломжтой.

Үүнтэй холбоотой нэг зүйлийг хэлэхэд, Төрийн ордон руу пүүзтэй хүүхэд оруулаагүй гэдэг худал мэдээлэл. Одоогийн журамд гутал заагаагүй. Гутал дээр шаардлага тавигдаагүй, тэгээд ч хүүхдүүд ихэвчлэн пүүз өмсдөг учраас зүгээр нэвтрүүлж байсан юм билээ. Пүүзтэй хүүхдүүдийг оруулаагүй мэтээр буруу тийш мушгиад байна” гэв.

ҮЗЭХ: