С.Эрдэнэ “АН-ын даргын суудлаа ирэх намар өгч, ҮБХ-ны дарга болно” гэдгээ мэдэгджээ

С.Эрдэнэ “АН-ын даргын суудлаа ирэх намар өгч, ҮБХ-ны дарга болно” гэдгээ мэдэгджээ

Улсын дээд шүүх /УДШ/, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг төрийн байгууллагууд С.Эрдэнийн толгойлж байгаа АН-аас өргөн барьсан дүрмийн өөрчлөлт болон нэр дэвшүүлэлтийг бүртгэж байгаа. Учир нь түүний хэрэглэж байгаа АН-ын тамга нь албан ёсны юм.

Харин АН-ын үндсэн дүрмээр “УИХ-ын сонгуульд ялагдсан бол намын дарга ажлаа өгөх ёстой ч, С.Эрдэнэ АН-ын даргын ажлаа өгөхгүй байна” гэж олон хүмүүс шүүмжилдэг. Тэгвэл саяхан болсон АН-ын Үндсэн бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар С.Эрдэнэд итгэл үзүүлж, 2024 оныг дуустал АН-ын даргаар ажиллуулъя санал нэр бүхий гишүүнээс гарсан байна.

Харин С.Эрдэнэ, “АН-ын даргын суудлаа ирэх намар өгнө. Харин ҮБХ-ны даргын албан тушаалыг хашна” гэдгээ илэрхийлсэн байна.

Учир нь, өнгөрөгч гуравдугаар сард УДШ-д бүртгүүлсэн АН-ын дүрэмд, “АН-ын төлөөллийн төв байгууллага буюу намын эрх бүхий байгууллага нь ҮБХ мөн” гэсэнөөрчлөлтийг оруулсан байгаа юм. Цаашлаад ҮБХ нь даргатай байна. ҮБХ-ны дарга нь УИХ дахь АН-ын бүлгийн хуралд таслах эрхгүй оролцож, УИХ-ын сонгуульд АН ялалт байгуулсан тохиолдол ҮБХ-ны дарга нь УИХ-ын дарга болно” гэсэн өөрчлөлтийг хийсэн байдаг.

АН-ын дүрмийн өөрчлөлт