СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Д.Сумъяабазар нар хоол хийж өрсөлдөн, Х.Нямбаатар түрүүлсэн бол Э.Батшугарыг оролцуулаагүй аж

СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Д.Сумъяабазар нар хоол хийж өрсөлдөн, Х.Нямбаатар түрүүлсэн бол Э.Батшугарыг оролцуулаагүй аж

"Food Station UB" явуулын хоолны газрын үүсгэн байгуулагч, загвар өмсөгч О.Билгүүн өөрийн цахим хуудастаа "Явуулын хоол үйлчилгээний Нийслэлийн дүрэм журам болон хууль тогтоомжийн хоорондын уялдааг нэг тийш нь болгож шийдсэн сайхан мэдээтэй. Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төсөл өргөн барьж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Нийслэлийн явуулын хоол үйлчилгээний захирамж, шийдвэрийг хуулийн хүрээнд уялдуулан шийдсэн" гэсэн байна.

Энэ нь явуулын хоолын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа анхны тохиолдол болж байгааг О.Билгүүн онцолжээ.

Тэгвэл тэрээр "Их хотын Street Food" реалити шоу хийж байгаа бөгөөд энэ удаагийн дугаарт нь Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж УИХ-д Х.Нямбаатар, Б.Жаргалмаа, хотын дарга Д.Сумъяабазар нар оролцож, хоол хийж өрсөлдөөд Х.Нямбаатар тэргүүлжээ. Харин тус дүүргээс парламентад сонгогдсон Э.Батшугарын тус нэвтрүүлэгт оролцуулаагүй байна. 




Улаанбаатарт 2 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ