УИХ-ын дарга Г.Занданшатар цусаа хандивлалаа

УИХ-ын дарга Г.Занданшатар цусаа хандивлалаа

Жил бүрийн зургадугаар сарын 14-ны өдөр “Цусны донорын дэлхийн өдөр” тохиодог. Тэгвэл эл өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар цусаа хандивлажээ.

Энэ талаар тэрбээр "Цусны Донорын Дэлхийн Өдөр"-ийг угтан хариу нэхдэггүй буянтнууддаа хүндэтгэл үзүүлэхийн ялдамд, донорын үүргээ биелүүлж цусаа хандивлалаа. Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр дэлхий нийтээр эрдэнэт хүний амийг авардаг, хүмүүнлэгийн үйлстэн доноруудаа алдаршуулж, тэдний гавьяаг таниулдаг уламжлалтай. Цаашид цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, цус цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэгт бодлогын түвшинд олон ажлууд төлөвлөснөөс гадна иргэний хувьд ч идэвхтэй хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ” гэжээ.