2016 онд “Эм энд Жи констракшн” гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэж Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газрыг хашаалсан ч одоо 25 давхар орон сууц барьж, аль хэдийн захиалгаа аваад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээлэл цацагдсаны дараа иргэд хүчтэй эсэргүүцэж, БОАЖЯ ч “Эм энд Жи констракшн” компанийн газар эзэмших эрхийг цуцлах албан бичгийг хотын дарга Д.Сумъяабазарт явуулсан байдаг. Тэгвэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээ болон зарим хэвлэлээр “прокурорын байгууллагаас хэрэг үүсгэж, Усан Парк төслийн үйл ажиллагааг зогсоосон. Улмаар МХЕГ-тай хамтран хэрэг зөрчлийг шалгаж эхэлжээ” гэх мэдээлэл түгсэн юм. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор албан ёсоор усан паркийн барилгын үйл ажиллагааг зогсоосон зүйл байхгүй” гэлээ.
ВИДЕО: