МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж ҮХ-ийн өөрчлөлтийг ярилцах бол АН-ын бүлэг хуралдахгүй гэв

МАН-ын бүлэг Тусгаар тогтнолын ордонд хуралдаж ҮХ-ийн өөрчлөлтийг ярилцах бол АН-ын бүлэг хуралдахгүй гэв

Хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг.

Энэ дагуу МАН-ын бүлэг яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхэлж байна. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Тодруулбал, энэ сарын 18-24-ны өдрийн хооронд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд өгөх асуудлаар шийдвэр гаргаж магадгүй аж.  Харин АН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй юм байна.