Энэ долоо хоногт Москва хотод зохион байгуулагдсан Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүлээн авалтын үеэр ОХУ-ын засгийн газрын Мал эмнэлэг, Ургамлын эрүүл ахуйн хяналтын байгууллага болох Россельхознадзорын төлөөлөгчид Монголын махны экспортын талаар гаргасан шийдвэрээ мэдээлжээ.
Тодруулбал, тус байгууллагын тэргүүн С.А.Данквертын зөвлөх В.В.Лавровский Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, худалдааны төлөөлөгч Д.Хасар нартай уулзахдаа 100 жилийн ойн баярын мэнд хүргээд Монголын аж ахуйн нэгжийн мах, махан бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалж байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: fsvps.gov.ru