УИХ-ын гишүүд энэ сард тойрогт ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх ажээ

УИХ-ын гишүүд энэ сард тойрогт ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх ажээ

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн дунд санал асуулга явуулахаар болсон.

Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын гишүүд энэ сарын 18-ны өдрөөс эхлэн долоо хоног тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд, сонгогчдод мэдээлэл өгөх юм байна.

Улс төрийн намууд өчигдөр /2022.06.09/ Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт “Тунхаг бичиг”-т гарын үсэг зурсан. Парламентад суудалтай гурван нам, бусад 21 намын төлөөлөл уг “тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, нэмэлт өөрчлөлтөд санал нэгдсэн гэсэн үг. Улс төрийн намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлээд хагас жил болж байна. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 11-ээс хойш улс төрийн намуудын төлөөлөл 7-8 удаа уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд санал солилцож, саналуудаа нэгтгэсэн.