Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргаа, БНХАУ-ын төрийн өмчит "Чалко" компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийжээ.
Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, нүүрс тээврийн шинэ гарц гаргах чиглэлээр санал солилцов.
БНХАУ-ын төрийн өмчит "Чалко" компаниас цаашид нүүрс тээврийн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц, битүүмжилсэн тээврийн багийг байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлэн шаардлагатай арга хэмжээг авч ажиллах бөгөөд бэлтгэл ажлыг хангахаар болсон байна.
БНХАУ-ын талаас Монгол Улс хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж буйд талархаж байна гэжээ.