Өргөн хэрэглээний АИ-92 автобензиний литр тутамд 900 төгрөгөөр нэмэгдэх байсан үнийн өсөлтөөс сэргийлжээ

Өргөн хэрэглээний АИ-92 автобензиний литр тутамд 900 төгрөгөөр нэмэгдэх байсан үнийн өсөлтөөс сэргийлжээ

Энэ онд БРЭНТ маркийн газрын тосны үнэ сүүлийн 7 жилийн байдлаар хамгийн дээд цэгтээ хүрч буйг Олон улсын шинжээчид дүгнэж буй. Саудын Араб улс Азид нийлүүлэх газрын тосны үнээ OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцаа багахан хэмжээнд буюу 0.4 хувиар нэмэгдүүлнэ гэж мэдээлсэн. Энэ оны 6, 8 дугаар наймдугаар сарын хооронд нийлүүлэлтийг өдөрт 648 мянган баррелиар өсгөхөөр тооцоолсон бөгөөд  газрын тосны үнэ баррель нь 150 ам.долларт хүрэх төлөвтэйг “Sanford Bernstein”-ийн газрын тосны Ахлах шинжээч Нейл Беверидж “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ.

2022 оны 04 дүгээр сард “Брент” төрлийн газрын тосны арилжааны үнэ 98.48-107.4 ам.доллар/баррель  ханшид хэлбэлзэж байв. Энэхүү үнийн өсөлттэй холбоотойгоор 2022 оны 4 дүгээр сард ОХУ-аас манай улсад нийлүүлэх АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллар, Дизелийн түлш тонн тутамдаа 1077 ам.доллар болж, өмнөх сарын импортын хилийн үнээс тус бүр 170 ам.доллараар нэмэгдсэн.

Дэлхийн зах зээлд ийнхүү газрын тосны үнэ өссөний улмаас манай улсын өргөн хэрэглээний АИ-92 автобензин болон Дизель түлшний үнэ огцом нэмэгдэх эрсдэл үүссэн. Харин Монгол Улсын Засгийн газар 161 дүгээр тогтоол баталснаар АИ-92 автобензиний гаалийн албан татварыг ирэх 8 дугаар сарын 1 хүртэл, Дизель түлшний онцгой албан татварыг 2022 оныг дуустал тэглэсэн. Үүний үр дүнд АИ-92 автобензиний литр тутамд 900 төгрөгөөр нэмэгдэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, жижиглэнгийн борлуулалтын үнийг 2390 төгрөгт барьсан бол Дизель түлшний хувьд 600 төгрөгөөр нэмэгдэх байсан эрсдэлээс хамгаалсан гэж албаныхан хэлэв.