Х.Батулгын эгч "ХКҮ” компанийн байранд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийлээ

Х.Батулгын эгч "ХКҮ” компанийн байранд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийлээ

Баянгол гол зочид буудалд байрладаг "ХКҮ” компанийн байранд Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийлээ.

СХД-ийн 32 дугаар хороо Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг нээж хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээж "ХКҮ" болон "ЭМ ДИ СИ ПИ" компанитай холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ.

Уг хэргийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас харьяаллын тогтоож эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсэн байна. Үүний дагуу ЭЦА-наас нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй чанарын шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүн худалдаж, экспортолсон байж болзошгүй хэргийг прокурорын зөвшөөрлийн дагуу мөрдөн шалгаж байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар "ХКҮ" болон "ЭМ ДИ СИ ПИ" компанитай холбогдож, нянгийн бохирдол ихтэй мах нь уг хоёр компанийн алиных нь болохыг тогтоох, зах зээлд нийлүүлж, худалдан борлуулсан эсэхийг шалгана гэсэн мэдээллийг ЭЦА-наас өглөө.