Н.Энхбаяр: Манай Ц.Нямдорж сайд 20-30 жил ураад дуусдаггүй шударга ёсны цамцтай

Н.Энхбаяр: Манай Ц.Нямдорж сайд 20-30 жил ураад дуусдаггүй шударга ёсны цамцтай

Хөгжлийн банкийг Хянан шалгах түр хорооны хуралдаан болж байна. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгч байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Засгийн газар ТОСК-ийн зээлд үнэт цаас гаргаад хаах гэж байгаа юм уу. Дампуурсан, найдваргүй үнэт цаасыг иргэд авахгүй учраас төр авч таарах байх. Төр авна гэхээр Эрдэнэс Тавантолглй, Эрдэнэт үйлдвэрээр хүчээр авахуулах юм уу. Нэг талдаа төрийн өмчийн компанийн өрийг төрийн өмчийн ашгаар шийдүүлэх гэж байна. Хэдэн төгрөгийн үнэт цаас гаргаж ямар компани руу шахах гэж байна. Мөн Хөтөл, Кью Эс Си компанийн 520 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд ороод байна. Худалдаа хөгжлийн банк л гэсэн үг шүү дээ. Хөтөл өртэйгээ төрд ирэх үү. Санхүүгийн тооцоолол хэрэгтэй байна.

Манай Ц.Нямдорж сайд "Шударга ёсныхоо цамцыг урж дуусч байна" гэж яриад байгаа. 20-30 жил урж дуусдаггүй яасан шударга ёс вэ. Хөтөлийг төрд авч байгаад өрийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөх гэж байгаа юм биш дээ" гэлээ.  

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа "ТОСК үнэт цаас гаргаад Хөгжлийн банканд өгнө. Хөгжлийн банкны блансад ТОСК-ийн үнэт цаас бичигдэнэ. Засгийн газар өр төлбөрөө төлөх тогтоол гарсан учраас цаашид зургаан жил төсөвт хүндрэл учруулахгүйгээр төлөөд явах уу эсвэл энэ банк хүндрэх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна. Төлөхөөс өөр аргагүй. 

Хөгжлийн банкнаас Хөтөл цементийн үйлдвэр зээл аваагүй. Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан" гэлээ. 

ҮЗЭХ: