Арванхоёрдугаар сард дөрвөн боомтоор нүүрс экспортлодог болно

Арванхоёрдугаар сард дөрвөн боомтоор нүүрс экспортлодог болно

Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Боомтын сэргэлтийг явуулж, Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлээд буй. 

Мөн Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбохоор төлөвлөсөн талаар албаныхан мэдээлж байгаа юм. 

Тэгвэл ирэх арванхоёрдугаар сар гэхэд Гашуунсухайт, Замын-Үүд, Ханги, Шивээхүрэн зэрэг дөрвөн боомтоор нүүрс экспортлож эхэлсэн байна хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.