Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөсөн талаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мэдээллээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа“Айлчлалын хүрээнд З.Рау сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай уулзалт хийв.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Польшийн найрсаг харилцааг өргөжүүлэн тэлэх, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулах талаар талууд өргөн хүрээнд санал солилцож, эдийн засаг, соёл, боловсрол, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны зарим тодорхой тохиролцоонд хүрэв” гэжээ.