Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжан улсын Ерөнхийлөгчийг Монголд айлчлахыг урьж, захидал илгээжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжан улсын Ерөнхийлөгчийг Монголд айлчлахыг урьж, захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжан улсын Үндэсний баярын өдрийн тохиолдуулан захидал илгээсэн талаар Einnews мэдээлжээ. Тэрбээр захидалдаа:

“Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Алиев

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний баярын өдрийг тохиолдуулан танд болон найрсаг Азербайжан улсын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Цаашлаад хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад нягт хамтран ажиллахаа дахин нотлохын зэрэгцээ Эрхэмсэг ноён таныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ завшааныг ашиглан, Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг, найрсаг Азербайжаны ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэжээ.

Эх сурвалж: Einnews