МАН-ЫН БҮЛЭГ: Ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

МАН-ЫН БҮЛЭГ: Ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ  дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг яг одоо танилцуулж байна. Мэдээллийн эхэнд тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих эсэхээр улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийтээс санал авна. Хэрэв олон нийт дэмжвэл өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоо, улстөрийн намуудын асуудал гээд хэд, хэдэн томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөөд байна. Улс төрийн намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу УИХ-ын дарга захирамж гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж албан ёсны байр, сууриа илэрхийлж байна. Хамгийн гол нь Үндсэн хуулийг өөрчлөх тодорхой үндэслэл, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Хэлэлцэх асуудлаар нарийн цаг хугацаа хэлэх боломжгүй байна. Хаврын чуулган хугацаандаа завсарлана. Хаврын чуулганы дараа эсвэл намрын чуулганы өмнө ээлжит бус зарлах байх" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Өнөөдөр хууль боловсруулах санаачлагыг нь дэмжиж байна. Үргэлжлээд хэлэлцээр явна. Процессыг эхлүүлэх эрхийг нээж өгч байна. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн үргэлжлэл явагдана. Түүнээс цоо шинэ өөрчлөлтийг хийхгүй болов уу. Одоогоор хэлэлцэх асуудал нь тодорхойгүй байна. Энэ бол зөвшилцлийн асуудал" гэсэн юм. 

LIVE: