Д.Ганбат: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг бид дэмжиж байгаа

Д.Ганбат: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг бид дэмжиж байгаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.06.06/ мэдээлэл хийх үеэрээ, сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай эсэх асуудалд байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал, тус намын бүлгийн дарга Д.Ганбат, “Үе үеийн АН-ын удирдлагууд парламентыг төгөлдөржүүлэхийн тулд байдаг. Үүнийг бид дэмжинэ. АН-ын Үндэсний бодлогын хороо саяхан хуралдаж, энэ талаар нэгдсэн байр сууринд хүрч байгаа” гэсэн юм. Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар маш олон хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дийлэнх гишүүд дэмжиж байгаа. Энэ бол хүчтэй парламенттай болох тогтолцоо руу шилжиж байгаа явдал юм” гэсэн юм.