Х.Баттулгын АН-ын гишүүдтэй Бельгийн элчин Л.Болд уулзаж, Европийн эдийн засгийн талаар ярьж өгчээ

Х.Баттулгын АН-ын гишүүдтэй Бельгийн элчин Л.Болд уулзаж, Европийн эдийн засгийн талаар ярьж өгчээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон АН-ын даргыг сонгох сунгаанд Х.Баттулга 100 гаруй мянган хүний санал авч тэргүүлсэн гэж буй. Харин түүнтэй хамт өрсөлдсөн Ж.Батсуурь тус сунгаа нь хууль бус хэмээн нэрээ татсан.

Улмаар Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэх Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хурлаар хэлэлцэх гэсэн ч, Х.Баттулга материалаа татаж авсан.

Тэгвэл Х.Баттулгын АН-ын зарим гишүүд өчигдөр /2022.06.04/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай уулзаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар уулзалт хийж, санал солилцжээ. Харин өнөөдөр /2022.06.05/ Бельги улсад суугаа элчин сайд Л.Болд Х.Баттулгын АН-ын зарим гишүүдтэй уулзаж, “Европ дахь эдийн засгийн нөхцөл байдал"-ын асуудлаар мэдээлэл өгч, санал солилцжээ. Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө ШИНЭ нам байгуулж АН-аас гарсан. Улмаар сонгуулийн дараа элчин сайд, элчин зөвлөхөөр томилогдсон билээ.