Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2022.06.04/ Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Түүний манай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нарын албаны хүмүүс угтаж авсан байна. Иймд өнөөдөр /2022.06.05/ Польшийн Гадаад хэргийн сайдын албан ёсны уулзалт, яриа хэлэлцээ эхлэх бололтой.
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга З.Рау энэ оны 6 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
— MFA Mongolia (@MongolDiplomacy) June 4, 2022
?? ? ?? pic.twitter.com/Pw6B71ekZx